ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр: Их засварын ажил гүйцэтгэх (Улсын хэмжээнд) гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: УУХҮЯ/201801003
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Их засварын ажил гүйцэтгэх (Улсын хэмжээнд)гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тухай 4 багц битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн сангийн 100900018001 тоот дансанд төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил. 2016, 2017 оны аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна. /Банкны бичгээр баталгаажуулсан байна/
3.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, гэрээ болон гэрээ дүгнэсэн акт.
Тендерийн хамт 8 500 000 төгрөгийн үнийн дүнтэй баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны багцын үнийн дүн:
- Багц-1 Яамны барилгын их засварын ажил-5000000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц-2 Чулуун дээжийн сангийн агуулахын гадна доторх дулаан, бохир усны шугмын шинэчлэлийн ажил-1800000төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц-3 Чулуун дээжийн сангийн агуулахын гүний худаг гаргах, гүний худгийн байр барих ажил- 400000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц-4 Чулуун дээжийн сангийн агуулахын тавиур нийлүүлэх, түүнийг угсарч суурилуулах ажил-1300000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэх.
Засгийн газрын бондоор ирүүлсэн тендерийн баталгааг хүлээн зөвшөөрнө.
Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.
Монгол Улс, Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн Үндэстний гудамж-5/2, Засгийн газрын 2 дугаар байр,
4 дүгээр давхар 410тоот. Холбоо барих утас: 51-260222