![Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнүүдэд мэргэшлийн зэрэг олголоо](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/file_from_old/news/daa69c9187de1677c48f2bcf7d85693a5b4f9216.jpg)
Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнүүдэд мэргэшлийн зэрэг олголоо
УУХҮ-ийн сайдын “Зэрэг олгох тухай” 2018 оны А/97 дугаар тушаалаар “Металлург, металл боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбар”-ын 34 мэргэжилтэнд “Зөвлөх инженер”-ийн зэрэг, Нефть, химийн салбарын 15 мэргэжилтэнд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олголоо.
УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга, Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн орлогч дарга Д.Даваадорж болон Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, сургуулийн төлөөллүүд энэ сарын 18-нд батламж, тамга, энгэрийн тэмдэгийг гардууллаа.