Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/12 дугаар тушаалаар Нийслэлийн төрийн захиргааны зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 21, 22, 24-ний өдрүүдэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Төрийн албаны тухай /шинэчилсэн/ хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэх Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийж, зөвлөмж өгч ажиллаа.