Уурхайчид зөвлөлдөнө
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилго бүхий “УУРХАЙЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН”-ийг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөө" уриан дор УУЯ, АМГ, МУУҮА хамтран 2014 оны энэ сарын 24-ны өдөр зохион байгуулна. Одоогоор 250 гаруй уурхайчин оролцохоор хүсэлтээ ирүүлээд байна.