Уурхайчдын улсын зөвлөгөөн боллоо

Уурхайчдын улсын зөвлөгөөн боллоо

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилго бүхий “УУРХАЙЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН”-ийг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөө" уриа ндор УУЯ, АМГ, МУУҮА хамтран өнөөөдөр зохион байгуулж 250 гаруй уурхайчин оролцлоо.
 
Уурхайчдын улсын зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож уурхайчдад баяр мэнд дэвшүүлж, үг хэллээ.
 
Уул уурхайн салбарын 2014 оны үйл ажиллагааг дүгнэж ажил үйлсээрээ шалгарсан компани, аж ахуйн нэгжид шагнал гардуулж, ажлын амжилт хүслээ. 
 
УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, доктор (Ph.D) Х.Баавгай, ОУХБ-ын суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ажилтан Ё.Нямдаваа, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганболд, Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн мэргэжлийн өвчин судлалын хэлтсийн дарга Д.Хишигтогтох, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар нар оролцож Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар Уул уурхайн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Уурхай дахь хөдөлмөрийн харилцааны асуудал, цаашид авах арга хэмжээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенцийн үзэл баримтлал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьлаа.