Уул уурхайн сайд аймгуудын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

Уул уурхайн сайд аймгуудын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

Уул уурхайн сайд Р.Жигжид тавдугаар сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нартай цахим уулзалт хийсэн. Энэхүү уулзалтын үеэр Уул уурхайн сайдын хийсэн мэдээллийг хүргэж байна.
 
Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 тогтоолоор Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан.
 
Дээрх бодлогын баримт бичигт нийцүүлэн Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг мөн баталж гаргасан. Энэ хууль батлагдснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг хориглох тухай хууль хүчингүй болсон билээ.
 
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газар нутагт олгохоор болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу талбайг олон нийтэд зарласан. 
 
Засгийн газрын 2014 оны 239 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлийг 31 сая га талбайд олгоно. Ингэхдээ өргөдлийн буюу сонгон шалгаруулалтын журмыг баримтлана. 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар, 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл тус тус олгох юм. Ер нь өмнөх жилүүдэд ашигт малтмалын
 
Өнгөрсөн жилүүдэд геологи хайгуулийн ажлын хөрөнгө оруулалт дунджаар 300 орчим тэрбум төгрөгт хүрч байсан бол 2014 онд 99 тэрбум болж 30 орчим хувиар буурсан байна. Харин энэ жилийн тухайд 130 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
 
Харин хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн нийт 71.5% хувийг эзэлж байна.
 
Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олголт
 
Эхний ээлжинд 104 дүгээр уртрагын баруун талд байгаа өргөдлийн талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож байна.
 
Ашигт малтмалын газар нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Одоогийн байдлаар 16 удаа цахим хэлбэрээр 1686 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 965 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 6.35 сая га байгаа нь баруун талд олгох нийт 9 сая га талбайн 70.5 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар 234 тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн нь нийт олгох 9 сая га талбайн ердөө 15 хувь болж байгаа нь орон нутгийн Засаг дарга нараас АМГ-т хүргүүлсэн дэмжээгүй саналуудтай холбоотой. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш аж ахуйн нэгжүүд энэ ажилд нийтдээ 6 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гаргасан байна.
 
Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол тухайн орон нутгийн засаг даргын саналыг авахаар мэдэгдэл хүргүүлж байгаа.
 
Өнөөдрийн байдлаар, орон нутгаас санал авахаар нийт 769 мэдэгдэл явуулсан. Орон нутгаас хариу ирүүлсэн байдлыг авч үзвэл:
 
Дэмжсэн санал ирүүлсэн                           243               31.5%
 
Дэмжээгүй санал ирүүлсэн                       340               44.5%
 
Хариу ирүүлээгүй                                        163               21.1%
 
Хариу ирүүлэх хугацаа хэтэрсэн               23                 2.9%  байна.
 
АМТХ-ийн 19,3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд АМГ-аас аймгуудын Засаг дарга нарт мэдэгдэл хүргэхэд
 
-Өвөлжөө, хаваржаа, бэлчээр, худагтай давхцсан
 
-Иргэдийн санал асуулгаар эсэргүүцсэн
 
-Сум ба аймгийн ИТХ-аар хэлэлцээд татгалзсан
 
-Орон нутгийн тусгай хэрэгцээнд нэмж авсан
 
-“Урт нэртэй” хуульд орсон
 
-Түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан бүхий газарт хамаардаг
 
-Оро нутагт га-гийн төлбөр төлөөгүй
 
-Орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хандивлаагүй гэх мэт хуулийн үндэслэл, заалтгүй дэмжихгүй санал ирүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-р заалт /Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх …”/, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-р заалт /Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно/ зэргийг илтээр зөрчиж байна.
 
 
 
Сонгон шалгаруулах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олголт
 
Нийт 103 талбайг ялгаж орон нутгаас санал авахаар явуулсан. Үүнээс 12 талбайг дэмжсэн. 30 талбай дэмжээгүй. 8 талбай хариу өгөх хугацаа хэтэрсэн. 53 талбайн санал хүлээгдэж байна.
 
Дэмжсэн санал ируулсэн 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад 2 талбайд 7 ААН санал ирүүлж, үлдсэн 6 талбайд санал ирүүлээгүй байна.
 
Улсын төсөвт энэ оны 1 дүгээр сарын 1-нээс энэ сарын 15-ныг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг, нийтдээ 14.1 тэрбум төгрөг  төвлөрүүлсэн байна.
 
Та бүхнийг АМТХ-ийн 19.5-д зааснаар “зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөх” ёстойг анхаарч төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна.
 
“Урт нэртэй” хуулийн хэрэгжилт
 
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль,  дагаж мөрдөх журмын тухай хуулийн хамт 2009 оны 07 сарын 16-ны өдөр УИХ-аар батлагдан гарсан.
 
Энэ хуулийн 4.3 дахь заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 174-р тогтоол /алтны шороон орд/, 2012 оны 194 тогтоол тус тус гарч хуулиар хориглох газрын хилийн заагийг тогтоосон.
 
Бидний хэлж заншснаар “Урт нэр”-тэй хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан.
 
Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Журам, гэрээний загвар батлах тухай” 120 дугаар тогтоол гарсан ба энэ чиглэлээр ажлууд явагдаж байна.
 
Энэ хүрээнд АМГ 398 ашиглалтын тусгай зөвшөөрөлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг хүлээн авч БОНХАЖЯ-д хилийн заагийг тогтоолгохоор хүргүүлсэн. Үүнээс 174 тусгай зөвшөөрлийн талбайн хилийн заагийг тогтоогоод байгаа.
 
АМГ дээр журам, зааврын дагуу өргөдлийг хүлээн авч байгаа бөгөөд 161 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь маягтын дагуу өргөдөл гаргаад байна.
 
Үүний дараа хуульд зааснаар өргөдөл гаргасан ААН нь БОНХАЖЯ, АМГ болон та бүхэнтэй дөрвөлсөн гэрээ байгуулж ажиллах юм.
 
 
 
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
 
Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн төсөвт төвлөрүүлдэг орлогоос тухайн орон нутагт хуваарилагдах орлогын хэмжээ хангалтгүй байгаагийн улмаас орон нутгийн засаг захиргаа, ард иргэд геологи, уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх, улмаар уул уурхайн салбарын хөгжлийг сааруулах сөрөг нөлөө гарч байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь чухал тул энэ хуулийн төслийг санаачилж, Сангийн яамтай хамтран УИХ-д өргөн барьж батлууллаа.
 
Хуулийн үйлчлэлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт орох орлогын 30 хувь, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тухайн геологи хайгуул, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй нийслэл, аймаг, сумдад орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан олгох болсон нь АМНАТ ийн орлогоос юуны түрүүнд орон нутаг шууд хувь хүртэх, геологи-хайгуулын судалгааны ажил эрчимжин МУ-ын эрдэс баялгийн сан хөмрөгийг өсөн нэмэгдүүлэх нөхцлийг бий болгожбайгааг та бүхэн талархан хүлээн авч байгаа гэдэгт итгэлтэй байна. ХТЗ бүр орд, тэр тусмаа уурхай болдоггүй, ТЗ эзэмшигч нь их хэмжээний санхүүгийн болон цаг хугацааны эрсдэл үүрэн олон үе шатны геологийн судалгааг шу-ны тодорхой арга аргачлалын дагуу хийсний үр дүнд эдийн засгийн эргэлтэд орох ордыг нээж илрүүлдгийг та бүхэн мэдэж байгаа.
 
Энэ хууль хэрэгжсэнээр хайгуул, судалгааны ажил эрчимжиж, улмаар Монгол Улсын ашигт малтмалын орд, нөөцийн илэрц нэмэгдэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
 
Бичил уурхайн талаар
 
2010 онд бичил уурхайн эрх зүйн орчин бүрдсэн.
 
Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл ордын талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг” хэлнэ гэж зааж өгсөн байдаг.
 
Өнөөдөр хууль тогтоомжийн дагуу 7085 бичил уурхайчин зохион байгуулалтанд орж 871 бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулагдаж, татвараа төлж үйл ажиллагаа явуулж байна.
 
Хэдийгээр хууль журмын дагуу ажиллаж байгаа бичил уурхайчид байгаа ч Ашигт малтмалын газраас газрын дүгнэлт гараагүй байхад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, иргэд их байна.
 
Мөн “нөхөн сэргээлт” хийлгэх нэрийдлээр ашигт малтмал хууль бусаар олборлох, түүнийг нь өөгшүүлж байгаа орон нутгийн удирдлага байна. Эдгээр нь хууль бус үйлдэл тул таслан зогсоох хэрэгтэй байна.