Геологи, уул уурхайн салбараас гурван гавьяат төрлөө

Геологи, уул уурхайн салбараас гурван гавьяат төрлөө

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж геологи, уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэж ”Адуунчулуун” ХК-ний гүйцэтгэх захирал Б.Шатар, “Эрдэнэт” үйлдвэр” ХХК-ний үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу нарыг “Аж үйлдвэрийн гавьяат” цолоор, “Шарын гол” ХК-ний уурхайчин Л.Батсуурийг “Гавьяат уурхайчин” цолоор тус тус шагналаа. Ийнхүү Геологи, уул уурхайн салбараас төрөн гарсан отгон гавьяатуудад Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг. Энэ салбарыг өгсөж, уруудах аль ч цаг үед ачааны хүндийг үүрэлцэж явсан та бүхний хөдөлмөрийг төр үнэллээ. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ