• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Ярилцлага /
  3. Б.Баатарсүх: Хүнд үйлдвэрүүд ашиглалтад орохын цагт аандаа мөнгийг “үйлдвэрлэж” эхэлнэ
Б.Баатарсүх: Хүнд үйлдвэрүүд ашиглалтад орохын цагт аандаа мөнгийг “үйлдвэрлэж” эхэлнэ
Ярилцлага 2016-09-20

Б.Баатарсүх: Хүнд үйлдвэрүүд ашиглалтад орохын цагт аандаа мөнгийг “үйлдвэрлэж” эхэлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.


-Өмнөх Засгийн газар аж  үйлдвэрийн салбарыг  бодлогын хувьд бие даасан байх ёстой хэмээн үзэж, яам байгуулсан. Энэ удаад  Уул уурхайн  яам дэргэдээ авч явахаар боллоо. Хоёр том салбарыг  нэг бодлогоор авч явах нь хэр оновчтой шийдэл вэ. Үүнээс ярилцлагаа эхэлье?  

-Би асуултад тань хариулахаас өмнө хүнд үйлдвэр гэж юуг хэлэх талаархи эхний ойлголтыг өгөх нь зөв байх. Хүнд үйлдвэр гэдэг  нь уул  уурхайн салбарыхны  олборлон  баяжуулсан бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явц гэж ойлгож болно. Хүнд үйлдвэрийн салбар  өнгөт болон хар төмөрлөгийн  үйлдвэрүүд, дээрээс нь машины үйлдвэрүүд, химийн хэсэгчилсэн бүлэг  үйлдвэрүүд багтдаг. Үйлдвэрлэлийнх нь процесс хүнд, нарийн түвэгтэй учраас ийн нэрийдсэн хэрэг. 

Эдүгээ  уул уурхай,  хүнд үйлдвэрийн яам гэж нэрлээд уул уурхай яам хүнд үйлдвэрийн салбараа хажууудаа бодлогоор  авч явах болсон нь  хамгийн зөв шийдэл болсон.  Бүх зүйл  гольдролдоо орсон гэж хэлж болно.  Бодлогын хувьд ч асуудлыг   цогцоор нь  шийдэх боломж бүрдсэн. Тодруулж  хэлбэл,  геологи нь урьдчилсан хайгуулынхаа  ажлыг хийж гүйцэтгэснийх нь дараа  уул уурхайн хэлтэс баяжуулсаны эцэст хүнд үйлдвэрийн салбар анхан шатны боловсруулалт хийгдсэн түүхий эдийг бүрэн гүйцэт боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх учиртай.    

-БНМАУ бас ч гэж хүнд үйлдвэрийн салбар хөгжих суурийг маш сайн тавьсан өгсөн гэж  би хувьдаа боддог. Бодлого боловсруулагчдын хувьд бүх зүйлийг  цоо  шинээр харж  эхлүүлээгүй л болов уу гэж санах юм. Та надтай санал нийлэх үү?  

-Хүнд үйлдвэрийн салбар гэж  юу хэлэх талаар  миний сая өгүүлсэн тодорхойлолтод  нийцсэн үйлдвэрүүд гээд харахаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг нэрлэж болно. Эдүгээ  Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж байгаа.   Бусдынх нь тухайд боловсруулах  жижиг, дунд үйлдвэрүүд шүү дээ. Арматур, зэс хайлуулах гэх мэтийн жижиг хэд хэдэн үйлдвэр бий, уг нь.

Хүнд үйлдвэрийг дотор нь металл ба металл бус гэж хоёр хуваадаг. Металл бус гэдэгт  цементийн болоод барилгын материалын   үйлдвэрүүд хамааралтай. Түүнчлэн  газрын  тос, нүүрс,  химийн үйлдвэр нь  металл буст хамрагдах учиртай гээд ойлгох хэрэгтэй.  Монгол Улс  газрын тос, нүүрс-химийн салбарт их хожуу хөл тавьж байгаа юм. Цоо  шинэ салбар.  Харин металлургийн салбарт  бол бага зэрэг туршлагатай. 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод хэдэн жил болж байгаа билээ. Тэр хэрээр туршлага хуримтуулсан гэж хэлж болох байх. Зэс боловсруулах чиглэлд уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн “ Эрдмин”, “Ачит эх” гээдкатодын зэс гаргаж авдаг жижиг үйлдвэрүүд бий.  Хар металлургын тухайд ч  ялгаагүй Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээ түшиглэдэг.

Боловсон хүчний бааз суурийн  хувьд ч боломжийн,  Орхон аймагт гэхэд л  Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн их сургууль, Дарханы  Техникийн их сургуульд  тус тус  мэргэжлийн  боловсон хүчнээ бэлтгэдэг. Тэгэхээр  бид бүхнийг шинээр эхлүүлсэн  бус хуучин байсан, бий болгосон бааз сууриа түшиглэж хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байгаа хэрэг. Ер нь хүнд үйлдвэрийн салбарыг  мөнгө үйлдвэрлэдэг машинтай дүйцүүлж  болох юм.

-Монгол Улс хүнд үйлдвэрийн салбарт ямар бодлого баримталж байна вэ?

-Өмнөх Засгийн газар 2014 оны арванхоёрдугаар сард  Аж үйлдвэрийн яамыг байгуулж,  яам байгуулагдсантай холбогдуулан 2015 оны зургадугаар сарын 15 өдрийн УИХ-ын 62 дугаар тогтоолыг үндэслэн  төрөөс  аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан  байдаг.

Түүнчлэн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс  2015 оны арваннэгдүгээр сард дунд хугацааны стратеги хөтөлбөрөө  баталсан.Энэхүү  стратеги хөтөлбөрт  Монгол Улсыг  үйлдвэржсэн орон болох талаархи  бодлогыг  нэлээн сайн  тусгаж өгсөн байдаг.  Тухайлбал, Монгол Улс зэсийн баяжмал  хайлуулах үйлдвэртэй болохоор  төлөвлөж, түүнийгээ ажил хэрэг болгон  2015 онд  Хэнтийн  Бор-Өндөрт зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах  тухай Засгийн газрын тогтоол гарсан.

Энэ нь шинэ цагийн Монгол Улс хүнд үйлдвэрийн салбарыг бодлогоор хөгжүүлэхийн эхлэл тавигдахын үндэс болсон  гэж хэлж  болно.  Тэр ч утгаараа шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх, үйлдвэр байгуулах ажлыг дэмжиж ажиллана. 

Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах нөхцлийг бүрдүүлнэ, Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжинэ. Шингэрүүлсэн түлш, шатах тослох материалын  үйлдвэр байгуулах ажлыг бодлогоор  дэмжинэ” гээд  заасан байгаа.  Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэт  үйлдвэрээ түшиглээд зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх  үйлдвэр барья. Эхний ээлжинд жилд  520 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 120 мянган тонн катодын  зэс үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөсөн.  Нөгөөтэйгүүр, Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаад байхуйц газрын тосны баялаг нөөцтэй.

Газрын тосны хайгуулын ажил, газрын тосны олборлолт  жилээс жилд нэмэгдэж,  жилдээ 1.5 сая тонн газрын тос олборлодог болсон.  Үүнийгээ  ашиглаад   газрын тос боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулах бодлого баримталж буй. Дээрээс нь манайх нүүрсний асар их нөөцтэй орон. Нүүрсээ хийжүүлээд нийлэг хий гэж нэрлэж байгаа сентитик  газ үйлдвэрлэн  утаанаасаа бүрэн ангижрах боломжтой.  Үр дүн нь юу гэхээр Монгол Улс нэгдүгээрт,  хүнд үйлдвэртэй, хоёрдугаарт, байгаль орчинд таатай аюулгүй орон болох юм.

Ирэх дөрвөн жилд  багтааж газрын тос боловсруулах   үйлдвэрийг  барихаар төлөвлөсөн. Дээр нь хар төмөрлөгийнхөө үйлдвэрийг түшиглээд Дархан, Сэлэнгийн  бүсэд төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулахаар болж, бэлтгэл ажилдаа орцгоосон. Тэгэхээр  хар металлургийн чиглэлд том  цогцолбор үйлдвэртэй, өнгөт металлургийн чиглэлд  зэсийн үйлдвэртэй, газрын тос боловсруулах чиглэлдээ газрын тосны үйлдвэртэй, нүүрс- химийн чиглэлд  нүүрснээс  хий гаргаж авах  ийм  цогцолбор бүхий  үйлдвэрүүдийг  барьж, хүнд үйлдвэрийн салбарыг ойрын үед  эдийн засгийн эргэлтэд оруулна гэж ойлгож болно.

-Үнэнийг хэлэхэд, манайх хүнд үйлдвэр барих нь бүү хэл, эдийн засгийн чадавхитай улс. Тиймээс  гадны хөрөнгө оруулагчдыг найр тавьж угтах биз. Тэдэнд үзүүлэх ТЭЗҮ нь  бий юу.  Одоогийн байдлаар аль нэг үйлдвэрт хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн орон, компани байна уу?

-Миний  сая дурдсан  үйлдвэрүүдийн ТЭЗҮ  урьдчилсан байдлаар боловсруулагдсан байгаа. Урьдчилсан гэдэг нь манай улсын Засгийн газрын захиалгаар, Дэлхийн   банкны санхүүжилтээр хийгдсэн  төслүүд юм.  Мөн  дуусаагүй төслүүд ч бий.  Урьдчилсан байдлаар хийгдсэн ТЭЗҮ-г үндэслэж, техникийнхээ даалгаврыг  хийлгээд цааш  үргэлжлүүлээд  үйлдвэрүүдээ барьж,  ашиглалтад оруулах  төлөвлөгөөтэй.  Хөрөнгө оруулагчийг татах тухайд   Монгол Улс байршлаа сонгоод тендэрээ зарлаад эхлэх үед хөрөнгө оруулалтаа хийгээд хамтарсан  эсвэл дангаараа эзэмшээд явах боломж, бололцоо бүрдэнэ гэж ойлгож болно.

-Хүнд үйлдвэрийн салбарыг сонирхох гадны хөрөнгө оруулагчид юун түрүүнд  хууль, эрхзүйн орчин нь хэр боловсронгуй юм, бодлого нь тогтвортой байж чадаж байна уу гэдгийг л судлах байх?

-Бид гадны  хөрөнгө оруулагчдыг урин  дуудах, татах чиглэлээр нэлээд зүйлийг санаж, сэдэж ажиллах учиртай.  Ажиллаж  ч байна.  Саяхан болж өнгөрсөн уул уурхайн салбарын  чуулга  уулзалт дээр Монгол Улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирсан хэмээн дүгнэцгээсэн.  Шинэ Засгийн газар гадны хөрөнгө оруулагчдыг дэмжиж, тэдэнд татварын таатай нөхцлүүдийгсанал болгож буй.

-Эхний үйлдвэр хэзээ ашиглалтад орохоор төлөвлөж байгаа вэ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гаргах зах зээлээ хэчнээн орноор төсөөлж байгаа бол?  

-Юун түрүүнд байгаа нөөц боломжоо ашиглаад газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаа.  Түүхий эд нь ч  манайд хангалттай.  Боловсруулах үйлдвэртэй болж гэмээнэ дотоодын зах зээлээ бүрэн хангах бололцоотой.   Төслийн гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явбал  2-2.5 жилд багтан үйлдвэр ашиглалтад  орж,  2020 оноос  газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.  Дашрамд өгүүлэхэд,  Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээндээ  жилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулж, тэр их мөнгө дандаа гадагшаа урссан  байдаг. 

Тэгэхээр импортыг  зогсоож,  гадагшаа урсдаг валют   дотооддоо эргэлдэхээр эдийн засагт сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой.  Зэс хайлуулах үйлдвэрийн хувьд ойролцоогоор дөрвөн жилийн хугацаанд баригдана. ТЭЗҮ-ийг нь боловсруулахдаа уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг  түшиглэсэн агаад  “Эрдэнэт” үйлдвэр өөрсдөө ажлын даалгаврыг нь  өгсөн юм билээ.  Үүний дагуу ТЭЗҮ нь боловсруулагдсан.  Үйлдвэр ашиглалтад ормоц л катодын зэсийг гадагшаа экспортлох юм. Жилд  120 мянган тонн цэвэр катодын зэс үйлдвэрлэж, олон улсын  зах зээлд гаргана гэсэн үг.

Нүүрсний хувьд түрүүн хэлсэнчлэн нүүрсээ хийжүүлж гаргаж авсан хийн түлшээ   эхний ээлжинд дотооддоо хэрэглэнэ.  Энэ их утааг байхгүй болгоно. Энэ нь  макро түвшиндээ ч,  эдийн засгийн хувьд ч ашигтай шүү дээ. Ийм төслүүд байна. Хар төмөрлөгийн үйлдвэр бүрэн утгаараа ажиллаж эхэлснээр жилд  500 мянган тонн ангижруулсан төмөр, 300 мянган тонн  цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.  Энэ төсөл хэрэгжээд эхлэхээр мөн л дотоодынхоо зах зээлийг  эхний  ээлжинд хангана гэсэн зорилттой.  

-Хүнд үйлдвэрийн салбарт боловсон хүчний хангамж хүрэлцээ ямар байдаг вэ?

-Боловсон хүчний хувьд тааруу,  нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд цөөхөн.  Үйлдвэрүүд баригдаж байх явцад боловсон хүчнээ сургаж авна гэсэн зорилго тавьж байгаа. Ажлын байруудыг шинээр  бий болгоно. Боловсон хүчнээ сургаж авна. Энэ бүх асуудлуудыг  цогцоор нь шийднэ гэж ойлгож болно.

-Хүнд үйлдвэрүүд ашиглалтад орохын цагт  Монгол Улсын эдийн засаг ингэж сэргэнэ гэсэн төсөөлөл бий л байх, ТЭЗҮ-д. Зөвхөн тойм тоон үзүүлэлтээсээ дурдвал?

-Хүнд үйлдвэрлэл  өөрөө асар  их хэмжээний хөрөнгө шаардаж байж хөл дээрээ босдог салбар. Тэр хэрээр хөрөнгө оруулалтаа нөхөх ажил нь  нэлээд урт хугацаанд үргэлжилдэг онцлогтой.  Бидний төсөөлж харж буйгаар бол газрын тос боловсруулах үйлдвэр эхлээд улсын эдийн засагт  ашиг тусаа өгөх учиртай.  

Урьдчилсан байдлаар, 230-аас дээш сая ам.долларын татварыг төвлөрүүлнэ гэж тооцож байна. Ойролцоогоор 600-700 хүн ажлын  шинэ байраар хангагдана. Нүүрснээс байгалийн хий  гаргаж авах төсөл гэхэд улсын  төсөвт жилд  100 гаруй сая ам.долларыг  төвлөрүүлдэг болох юм. Мөн 1000 орчим хүн ажлын байраар хангагдана. Зэс баяжуулах үйлдвэр татвараар  жилд 12.8 сая ам.доллар  улсын төсөвт төвлөрүүлж,  800-гаад ажлын байр бий болно гэсэн урьдчилсан төсөөлөл байна. Энэ бүхэн  зөвхөн төсөөлөл  гэдгийг ойлгоорой.

-Сөрөг  асуулт байж мэднэ. Бидний мөнхийн хоёр хөрш маань  дэлхийн хүнд үйлдвэрийн акулууд. Тиймээс тэдний дунд орших Монгол Улсад  хүнд үйлдвэрийн салбарыг  дэлхийтэй өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлэх шаардлага байгаа юм уу. Зах зээлээ яаж тодорхойлж байгаа юм бол. Эсвэл манай түүхий эдийн чанар  хоёр хөршөөс илүү юм уу?   

-Гуравдагч зах зээлийн хувьд  хүндрэлтэй зүйл бий. Яагаад гэхээр бид чинь дэд бүтцээ ч сайн барьж байгуулж чадаагүй  байгаа шүү дээ.  Цашид энэ чигээрээ урсаад байж болохгүй. Төмөр замын асуудлуудаа ойрын үед  шийдэнэ.  Төмөр замтай болсноор бүтээгдэхүүнээ  далайн боомтонд хүргэх цаашлаад гуравдагч зах зээл рүү хөл тавих нөхцөл бүрдэнэ.

Хоёр аварга том гүрний дунд оршдог юм чинь гээд тэдний түүхий эдийн бааз маягаар явна гэвэл өрөөсгөл ойлголт. Тиймээс өөрсдийнхөө  олборлосон түүхий эдээ  боловсруулаад  дээр өгүүлсэнчлэн  хүнд үйлдвэр гэх  мөнгөний машинаа ажилд оруулаад  эхэлбэл, олон зүйлд санаа зовохгүй болно.  Өнөөг хүртэл Монгол Улс   цаг үргэлж түүхий эд бэлтгэдэг орон байлаа шүү дээ. Ийм байж  таарахгүй. Ялангуяа,  хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл цаашлаад  полиметаллын  чиглэлд боловсруулах үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах  нь зүйтэй. Мөн стратегийн бүтээгдэхүүн болох газрын тос боловсруулах үйлдвэрээ зайлшгүй дотооддоо боловсруулах  шаардлага тулгарч буй. Түүнчлэн  ард түмэн, байгаль орчноо бодоод ч тэр  түүхий нүүрс шатаадаг тэр байдлаасаа  салж, хийн түлшийг ахуйдаа ашиглаж сурах цаг болсон. Тэр утгаараа нүүрс, химийн үйлдвэрийг  барьж ашиглалтад оруулах ажлыг төр  бодлогоор дэмжиж ирсэн. 

Эх сурвалж: Ч.Чулуунцэцэг, www.MMINFO.mn

Өмнөх бичлэгЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзлааДараагийн бичлэгЦ.Дашдорж: Монголд геологи хайгуулын ажил хийгдээгүй маш их хэмжээний талбай бий

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ