УУХҮЯ-аас 13 үйлдвэрийг хүлээн авчээ

УУХҮЯ-аас 13 үйлдвэрийг хүлээн авчээ

Төв, Булган, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь алтны 9, жоншны 2, шохойн чулууны 2 уурхайг “Ашигт малтмалын тухай” хуулийн 35.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын комисс ажиллаж байнгын ажиллагаанд хүлээн авлаа.

Дээрх уулын үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орсноор 683 ажлын байр шинээр бий болж, 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдснээр улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэх боломж бүрдлээ.