Уул уурхайн хөрөнгө оруулагчдын уулзалтыг хойшлууллаа

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын уулзалтыг хойшлууллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам санаачилж, “Эрдэнэс Монгол” компани хамтран энэ баасан гарагт төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж байсан “Уул уурхайн хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалт”-ыг тодорхой хугацаагаар хойшлуулжээ.

Учир нь УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсны дагуу Засгийн газар тогтоол гаргаж, баярын амралтыг 2016 оны  11 дүгээр сарын 25-ны баасан гаригт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.