Зарим сайд нар амралтын өдрөөр Өмнөговьд ажиллалаа

Зарим сайд нар амралтын өдрөөр Өмнөговьд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайдын томилолтод зарим УИХ-гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам тээврийн хөгжил, Эрчим хүчний сайд нархамт ажиллалаа.

Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз олгогдсон, нүүрсний томоохон ай сав газар. Өнөөдөр л гэхэд тэнд нүүрсний 6 уурхай үйл ажиллагаа эрхэлж буй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өмнийн говийн элс”, “Өсөх зоос”, “Монголын алт” ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, эдгээр компанийн удирдлага нүүрсний нөөц, экспортын хэмжээ, ажилчдын ажиллах орчин, тоног төхөөрөмж болон нийгмийн  хариуцлагын хүрээнд орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, тулгамдсан асуудлаа хэлж, заримд нь Засгийн газраас дэмжлэг тусламж хүслээ.

Тухайлбал, “Өмнийн говийн элс” компани 460 гаруй ажилтантай, 99 хувь нь монгол, тэдний 50 гаруй хувь нь тус аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Даланзадгад сумын иргэд ажээ. Тус компани Овоот толгойн нүүрсний уурхайд Нойтон технологиор баяжуулах үйлдвэр байгуулж буй бөгөөд ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдүүлэхээс гадна нэгж бүтээгдэхүүний экспортын орлогыг өсгөх, нэмүү өртөг шингэх зэрэг боломжтой. Эхний ээлжинд 800 мянган тн нүүрс баяжуулна, гурав дахь жилээс 3,2 сая тн болгож нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайдад танилцуулав.

Энд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн нийлээд төмөр замаа барих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ. Гүйцэтгэгч компаниар оролцоход бэлэн, ажил эхэлбэл жил гаруйн хугацаанд төмөрзамыг барьж дуусна гэж уурхайн удирдлагууд мэдэгдэж байна.

Нарийнсухайн Шивээхүрэнгийн 47,8 км төмөр зам баригдсаны дараа Баянхонгорын Шинэжинстэд үйл ажиллагаа явуулдаг 6 компани хамтраад Шинэжинст-Нарийнсухайтыг холбосон 250 км төмөр замыг өөрсдөө барья гэдэг саналыг манай яаманд тавиад байгаа гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.