Төрийн албаны зөвлөлийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаан боллоо

Төрийн албаны зөвлөлийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаан боллоо

Төрийн албаны зөвлөлийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаан 2017 оны нэгдүгээр сарын 06-нд тус яамны Хурлын танхимд боллоо. Хуралдаанаар Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулсан дүнгийн тухай асуудлыг авч хэлэлцлээ.

Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулсан дүнг Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын дарга, Салбар зөвлөлийн гишүүн Б.Махбал танилцууллаа.

Комиссын дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцээд УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Д.Батхүүг, мөн газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд Б.Уужим-Ухааныг тус тус томилуулахаар нэр дэвшүүлж, эрх бүхий албан тушаалтанд санал болгон “Нэр дэвшүүлэх тухай” Салбар зөвлөлийн 01, 02 дугаар тогтоол гаргалаа.