• Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • САЙД
    • Эрхэм зорилго, стратеги зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
    • ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
    • Бүтэц, зохион байгуулалт
    • ГАЗАР, ХЭЛТЭС
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын танилцуулга
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Хүүхэд, ХБИ-ийг дэмжих үйл ажиллагаа
    • Хэлэлцүүлэг
    • Шуурхай штаб
    • Олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Албан хаагч, ажилтны ёс зүйн тухай хууль
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам, аргачлал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
      • Цалин хөлс, урамшууллын дүн
      • Хүний нөөцийн стратеги, хэрэгжилтийг хянаж үнэлэх журам
      • АҮЭБ-ийн салбарын хамтын хэлэлцээр
    • Төсөв, худалдан авах ажиллагаа
      • Төсөв
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2026 oн
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Санхүүгийн хяналт шалгалтын тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Дотоод аудитын тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Аж үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • АЖ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйлчилгээ
      • Салбарын шагнал
      • Зөвшөөрлийн цахим систем
      • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим систем
      • Салбарын хяналтын цахим систем
      • Өргөдөл, гомдлын тайлан
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Хэвлэлийн мэдээ /
  3. Уул уурхайн хуулийн төслийн үзэл баримтлалыг баталжээ
Уул уурхайн хуулийн төслийн үзэл баримтлалыг баталжээ
Хэвлэлийн мэдээ 2017-01-06

Уул уурхайн хуулийн төслийн үзэл баримтлалыг баталжээ

Ашигт малтмалын олборлолт, хаалт, нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн мөчлөгүүдийг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд шүүмжилсээр ирсэн явдалд цэг тавих шинэ хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Манай уул уурхай, эрдэс баялгийн салбарын харилцааг голчлон Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч энэ хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах болон төлбөр хураамжийг төлөхтэй холбоо бүхий харилцааг түлхүү зохицуулж, бүхэлд нь нэг мөр оновчтой шийдвэрлэж чадахгүй байгааг салбарын яам анхаарч, Уул уурхайн хууль боловсруулах ажлын хэсгийг байгуулсан аж.

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар баталсаныг дор танилцуулж байна.

Шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь ашигт малтмалын нөөц тогтоохоос эхлээд уурхайг нээх, хаах хүртэл бүхий л асуудал, техник технологи, уурхайчдын аюулгүй байдал зэрэг салбарын үйл ажиллагааны үндсэн зохицуулалтыг тусгах юм.

УУЛ УУРХАЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг.Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулах дараахь хууль зүйн үндэслэл байна.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрөөс эдийн засгийг зохицуулах, байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулахад уул уурхай салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

2.Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” батлагдсан бөгөөд тус бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байдаг.

Уг бодлогод заасан зорилтуудыг 2024 он хүртэл хангахад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зохицуулсан Ашигт малтмалын тухай хууль төдийгүй уг ашигт малтмалыг олборлох, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг эхнээс нь дуустал явуулахтай холбоотой эрх зүйн орчныг журмаар бус, хуулиар зохицуулах эрх зүйн үндэслэл үүссэн. Ашигт малтмалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд эдгээр үйл ажиллагаа нь хуулиар бус, дүрэм журмаар зохицуулагддаг байснаас үүдэн эрх зүйн хүчин чадлын хувьд бүрэн үйлчлэх  боломжгүй байна.

3.Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т  Геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдсийн зах зээл дэх Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд 2.61-д ”Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх”, 2.67-д “…уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэх”-ээр тус тус заасан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан уул уурхайн төслийг үр ашигтай явуулах, хаалтын эрх зүйн орчинг бий болгох зорилтуудыг зөвхөн хуулиар зохицуулах боломжтой. Энэ зохицуулалтыг бий болгосноор байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй орхигдуулах, уул уурхайн төсөлд оролцогчид эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит тооцоонд суурилж төсөл хэрэгжүүлэх нөхцөл бий болно.

4.Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулах талаар тусгасан байдаг. Сүүлийн үед дэлхий даяар хурцаар тавигдаж байгаа уул уурхайн компаниудын жинхэнэ эздийг илрүүлж нийтэд ил тод зарлах асуудлыг төсөлд тусгана.

Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулах дараахь практик шаардлага байна. Үүнд:

1.Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль нь уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулаагүй, зарим зохицуулалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлэн уялдахгүй байна. Ашигт малтмалын тухай хууль нь “тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг голчлон зохицуулахад чиглэгдсэн бөгөөд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой харилцааг зохицуулалтгүй орхигдуулж байна. Энэ нь хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд бодит хүндрэлүүдийг үүсгэсээр байна.

2.Уул уурхайн салбар дахь авилгын судалгаагаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос ашиглалт хүртэлх үе шатанд буй авилгын эрсдлийн үндсэн шалтгаанд уул уурхайн салбарын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь /1/ хэт ерөнхий зохицуулалттай буюу тухайлсан зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй, /2/ аливаа зохицуулалтад тавигдах шаардлага тодорхойгүй гэж тодорхойлсон байна. Монгол Улс байгалийн баялгийн засаглалын индексээр “Засаглал хангалтгүй” гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр зохицуулалт хийх шаардлагатайг харуулж байна.

3.Байгаль орчны хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай хууль, бусад холбогдох журмаар уул уурхайн салбарт холбогдох асуудлыг тодорхой хүрээнд зохицуулж байгаа боловч тэдгээрийн өөр хоорондын уялдаа, хэрэгжүүлэх механизм хангалтгүй байна. Аюулгүй байдлын дүрмийг хуулийн төсөлд тусгаж тус салбарт ажиллагсдын аюулгүй, эрүүл орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Уурхайн хаалттай холбоотой асуудлыг Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд ялгаатай байдлаар зохицуулсныг өөрчилж, нэг мөр тодорхой болгох нь зүйтэй байна.

Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Уул уурхайн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулна.

Энэ хуулиар Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын хүрээнд газрын хэвлийгээс ус, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмалыгүндэсний эрх ашигт нийцүүлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл багатай, нийгэм эдийн засгийн үр ашигтайгаар олборлож хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх харилцааг зохицуулна.  

Хуулийн төсөл нь 14 бүлгээс бүрдэх бөгөөд дараах бүтэцтэй байна.

Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, нэр томьёоны тодорхойлолт, хуулийн үйлчлэх хүрээ зэргийг тусгана.

Хоёрдугаар бүлэгт төрийн байгууллагын бүрэн эрх, хяналтын тогтолцоо болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын оролцоог зохицуулна.

 Гуравдугаар бүлэгт геологийн судалгааны ажлын зорилго, зорилт, санхүүжилт, үе шат, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлын зорилго, үр дүнгийн талаар тусгана.

Дөрөвдүгээр бүлэгт ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, тавигдах шаардлага, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн ажил, түүнд тавигдах шаардлагын талаар тусгана.

Тавдугаар бүлэгт ашигт малтмал ашиглахын өмнөх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах зохицуулалтыг тусгана.

Зургадугаар бүлэгт ашигт малтмалтын олборлолт болон түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулна.

Долдугаар бүлэгт ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалт, бүтээгдэхүүн гаргалт, хаягдлын аж ахуй зэрэгт холбогдох үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгана.

Наймдугаар бүлэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, авран хамгаалах ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгана.

Есдүгээр бүлэгт байгаль орчин, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны талаар тусгана.

Аравдугаар бүлэгт бүтээгдэхүүний борлуулалтыг зохицуулна.

Арван нэгдүгээр бүлэгт уурхайн хаалтын талаар тусгана.

Арван хоёрдугаар бүлэгт ил тод байдал,  арван гуравдугаар бүлэгт салбарын удирдлага, зохион байгуулалт, арван дөрөвдүгээр бүлэгт маргаан хянан шийдвэрлэх талаар тусгана. 

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар

Уул уурхайн тухай хууль батлагдсанаар геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт, байгаль орчны хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, уурхайн хаалт дуусах хүртэл бүхий л асуудлыг хамарсан эрх зүйн зохицуулалт уурхайн амьдралын мөчлөгийн хүрээнд нэг мөр болно.

Ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн бүрдүүлснээр салбарын хөгжлийн талаарх олон нийтийн ойлголт, итгэл үнэмшил нэмэгдэнэ. Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн аргаар зүй зохистой ашиглах, улмаар байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчдын өөр хоорондын харилцаа сайжрах, нийгэм, эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэх, төр, нийгмийн байгууллага, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн олон талт харилцаа оновчтой зохицуулалттай болох  зэрэг эерэг үр дагавар бий болно гэж тооцоолж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэмд дараах эерэг үр дагавар гарна. Үүнд:

1.Уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх ба ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажуулна;

2.Олон улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэн аливаа эрсдлийг тодорхой хэмжээгээр урьдчилан харж чаддаг тогтолцоог бий болгосноор уул уурхайн хөгжлийг дэмжиж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна;

3.Хайгуулаас уурхайг хааж дуусгах хүртэлх бүх шатанд түүний нөлөөлөлд өртөх бүс нутгийн иргэдийн оролцоог байгаль орчныг хамгаалах, технологийн дэвшил, ашиглалтын үр өгөөжид тулгуурлан хангаснаар төр, хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн харилцан ойлголцол, итгэлцэл бэхжинэ;

4.Уурхайн хаалтын шинэ тогтолцоог санхүүгийн баталгааны механизмтай хамт уялдуулан бий болгосноор уул уурхайн үйл ажиллагаанд өртөгдсөн аливаа газар нөхөн сэргээгдэхгүйгээр эзэнгүй орхигдох эрсдэл багасна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар дараах эдийн засгийн  үр дагавар гарна. Үүнд:

1.Хууль, эрх зүйн ойлгомжтой, тогтвортой орчин бүрдсэнээр хөрөнгө оруулалтын орчин сайжирч, тус салбарт хөрөнгө оруулагчдын итгэлцэл бэхжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ;

2.Олон улсын сайн туршлагыг нутагшуулснаар уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг тогтвортой нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэн эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна;

3.Төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх, тодорхой болгох, шат дамжлагыг багасгах нь дэс дараалал, цаг хугацааны хувьд бодит хэмнэлт үүсгэнэ.

Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн тухай

Уул уурхайн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ болон бусад хуультай нийцсэн байна.

Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын хэвлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчны багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг тус тус боловсруулна.

Түүнчлэн Уул уурхайн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж хууль хэрэгжүүлэхтэй холбоотой шилжилтийн зохицуулалтыг нарийвчлан тодорхойлно.          

—оОо—

Өмнөх бичлэг2016 оны Монгол улсын эдийн засгийн тоймДараагийн бичлэгТөрийн албаны зөвлөлийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаан боллоо

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

Category

  • бидний тухай (2)
  • Бусад (1)
  • бүтэц (4)
  • Видео мэдээ (69)
  • Газрын тосны бүтээгдэхүүн (3)
  • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа (5)
  • Дүрэм журам (6)
  • Онцлох мэдээ (823)
  • Статистик мэдээ (76)
  • Судалгаа (3)
  • Сургалт (1)
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид (3)
  • Тэсэлгээ (5)
  • Уул уурхайн зах зээлийн үнэ (2)
  • Фото мэдээ (33)
  • Хэвлэлийн мэдээ (1,393)
  • Хэлэлцүүлэг (39)
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ (3)
  • Цаг үе, үйл явдал (1,259)
  • Шатахууны мэдээ (2)
  • Шуурхай штаб (49)
  • Ярилцлага (54)

Recent Posts

  • ОУВС-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ САЙШААВ 2026-09-25
  • АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХЭРГИЙГ ТҮР ХАМААРАГЧ ЛАЛИТА КАПУРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026-09-25
  • ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026-09-25
  • УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИБУИНХУ-ЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО 2026-09-24
  • ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА 2026-09-24

Архив

  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • February 2020
  • January 2020
  • December 2019
  • November 2019
  • October 2019
  • September 2019
  • August 2019
  • July 2019
  • June 2019
  • May 2019
  • April 2019
  • March 2019
  • February 2019
  • January 2019
  • December 2018
  • November 2018
  • October 2018
  • September 2018
  • August 2018
  • July 2018
  • June 2018
  • May 2018
  • April 2018
  • March 2018
  • February 2018
  • January 2018
  • December 2017
  • November 2017
  • October 2017
  • September 2017
  • August 2017
  • July 2017
  • June 2017
  • May 2017
  • April 2017
  • March 2017
  • February 2017
  • January 2017
  • December 2016
  • November 2016
  • October 2016
  • September 2016
  • August 2016
  • July 2016
  • June 2016
  • May 2016
  • February 2016
  • January 2016
  • July 2015
  • June 2015
  • May 2015
  • April 2015
  • March 2015
  • February 2015
  • January 2015
  • December 2014
  • August 2014
  • May 2014
  • March 2014
  • November 2012
  • October 2012
  • March 2012

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-264155
  • Факс: (11)-318169
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn
  • Facebook: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас: 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан  Б.Билгүүн

Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn

Утас: 51-264155

 

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС: 51-264379

 

Холбоо барих

    2026 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ