Сар шинийн босгон дээр салбарын шилдэгүүд шагнагдлаа

Сар шинийн босгон дээр салбарын шилдэгүүд шагнагдлаа

Арван долдугаар жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг угтаж салбарын шилдэгүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зарлигаар “Эрээн чулуу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг, "Бласт”ХХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Батмөнх нарыг "Алтангадас" одонгоор, “Эрээн чулуу” ХХК-ийн ерөнхий геологич С.Хоролгарав Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасныг өнөөдөр УУХҮЯ дээр гардуулан өгөв.

Шагнал гардуулах ёслолд УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Одхүү нар оролцож баяр хүргэлээ.