Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр УУХҮЯ-нд боллоо. Тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Одхүү нар тангараг өргөж, тангаргийн хуудаснаа гарын үсгээ зурав. 

Тэд “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаа биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж, Монгол төрийн сүлдэнд мэхийж, далбаанаасаа адис авлаа.

Ёслолд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ТЗУГ-ын дарга Б.Махбал болон холбодох албаныхан оролцов.