Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж байна

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж байна

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авилгатай тэмцэх газрын долоон баг 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс хариуцсан салбар, яам агентлагуудад нэг сарын хугацаанд ажиллахаар болжээ.

Уг ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Х.Хашбаатар ахлагчтай  ажлын хэсэг хэрхэн хамтран ажиллах талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон газрын дарга нар оролцсон юм. Ажлын хэсгийн мэдээлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авилгын эрсдэлийн үнэлгээ хийх гэх мэт олон талт арга хэмжээг авч ажиллахаар танилцууллаа.

Тус яамны холбогдох тушаал шийдвэрүүд, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авалтын байдал, түүний шийдвэрлэлтийн байдалтай танилцаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор шаардлагатай тохиолдолд яамны албан хаагчдыг сургалтанд хамруулж болох аж.