“Алт-2” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол улс хөгжлийн банкнаас зээл авах аж ахуйн нэгжүүдийн анхааралд

“Алт-2” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол улс хөгжлийн банкнаас зээл авах аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Алт-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал шийдэгдсэн тул эдгээр аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хандаж хүсэлтээ гаргана уу.

Монгол Улсын Хөгжлийн банк ньөөрийн шаардлагын дагуу зээлийн нөхцлийг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулах ба тухайн аж ахуйн нэгж нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нөхцөлд хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Зээл хүссэн аж ахуйн нэгжүүд Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудаст байршуулсан материалын бүрдлийг /www.dbm.mn/ хангасан байх шаардлагатайг анхаарна уу.   

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ