Сайд Д.Сумъяабазар Норвегийн Вант улсын Сангийн яамны төлөөлөгчидтэй уулзлаа

Сайд Д.Сумъяабазар Норвегийн Вант улсын Сангийн яамны төлөөлөгчидтэй уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Норвегийн Вант Улсад ажиллах үеэр Норвегийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мариенн Айквог Гротт тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

 

Уулзалтын үеэр Норвегийн Вант Улсын Засгийн газрын Тэтгэврийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэс баялагт суурилсан нийгэм, эдийн засгийн хөгжлийн загвар, хөрөнгийн удирдлага, сайн засаглал, эрдэс баялгийн татварын бодлогын талаар яриа өрнүүлж, санал солилцов.

 

Норвегийн Вант Улсын Сангийн яам нь Тэтгэврийн сангийн тухай хуульд заасны дагуу сангийн нэгдсэн удирдлагыг хариуцан ажилладаг бөгөөд эрсдэлийн хязгаарт багтаан бенчмаркийг тогтоож, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээс гадна, сангийн хөрөнгө оруулалтын ерөнхий цар хүрээг тодорхойлж өгдөг юм.

 

Сайдын айлчлал үргэлжилж байна.