“Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум болж байна

“Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум болж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дэмжин оролцож байна. Энэ үеэр УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив.

 Мөн тус форумд төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн компанийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэлэлцэж буй юм. Чуулга уулзалтын зорилго нь сайн туршлага солилцох, бэрхшээлээ ярилцаж зөв арга замыг тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд саналаа хүргүүлэх юм байна.

 Хоёр өдрийн турш үргэлжлэх “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форумын төлөөлөгчид аливаа осол, өвчин заавал тодорхой шалтгаантай байдаг учир үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлж шалтгааныг арилгах боломжтой гэдэгт дуу нэгтэй байна.