Аюулгүй байдал, хүний эрхийн сайн дурын зарчмын талаар хэлэлцүүлэг боллоо

Аюулгүй байдал, хүний эрхийн сайн дурын зарчмын талаар хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөнд “Аюулгүй байдал, хүний эрхийн санаачилгын талаарх Сайн дурын зарчимд нэгдэн орох боломжийг судлан тодорхой шийдвэр гаргах” үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яаманд өгсөн.

Энэхүү санаачилгад нэгдэх эсэх асуудлаар холбогдох талуудын оролцоотой хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яам, Нийслэлийн Цагдаагийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын төлөөлөл оролцов.