Г.Нандинжаргал БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузиг хүлээн авч уулзлаа
УУХҮ-ийнТөрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал БНХАУ-ын Онцгой байдлын яамны дэд сайд Хуан Юузи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Хуан Юузи БНХАУ-ын Онцгой байдлын яамны үйл ажиллагааны талаар товч танилцуулаад нүүрсний уурхайн аюулгүй ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Уурхайн үйл ажиллагаатай холбоотой мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэх ажлуудыг өнгөрсөн онд нэлээд хийсэн.
Цаашид ч хууль эрхзүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдаад уурхайн аюулгүй үйл ажиллагааны талаар БНХАУ-тай хамтран ажиллах, техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн сургах, дадлагажуулахад хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээв. Ноён Хуан Юузи уурхайн аюулгүй үйл ажиллагаа болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хоёр тал цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн.