
Аж ахуй нэгжүүдийн анхааралд
УУХҮЯ, АМГТГ, МҮГХ хамтран жил бүр зохион байгуулдаг "УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ЧАНАР БА ҮР ДҮН" сэдэвт VI хэлэлцүүлэг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14.00-18.00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот хурлын танхимд болно.
Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил гүйцэтгэж байсан ба гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн захирал, зураглалын ба эрлийн ахлах геологчид, төслийн геологчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, геологи, эрдэс баялгийн салбарт ажилладаг сонирхсон хэн бүхнийг 6 дахь удаагаа зохиогдож буй нээлттэй, нэг сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.