УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал   БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Г.Нандинжаргал уул уурхайн бүтээгдэхүүний экспорт Монгол Улсын нийт экспортын 95 хувийг эзэлдэг бөгөөд үүнд Хятадын хөрөнгө оруулалт голлох үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэлээ. Мөн хоёр орны геологийн судалгааны алба хооронд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа, цаашид уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд экспортлохоос илүүтэйгээр боловсруулах, баяжуулах үйлдвэр байгуулахад түлхүү анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байсанд талархал илэрхийллээ.

 

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ