Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар товч мэдээлээд цаашид хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, томоохон үйлдвэрүүдийн техникийн шинэчлэл хийх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамнаас анхааран ажиллаж байгааг тэмдэглэв. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, дэлгэрэнгүй судалгаа хийх чиглэлээр УУХҮЯ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.