“Уул уурхайг өгөгдлөөр урлахуй” Цахим Хакатон

“Уул уурхайг өгөгдлөөр урлахуй” Цахим Хакатон

Бүртгэлийн хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цаг хүртэл явагдана.

Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Unread Media хамтран “Уул уурхайг өгөгдлөөр урлахуй” цахим хакатоныг энэ сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Хакатон нь хоёр үе шаттай үргэлжилнэ.

1-р шатанд бүртгүүлсэн баг эсхүл хувь хүн бүр өгөгдсөн сэдвийн хүрээнд асуудлыг тодорхойлж өгөгдлийн шинжилгээний ажил хийж уралдана. Энэ шатанд уул уурхайн салбар, түүнийг тойрсон нийгмийн асуудлыг тодорхойлох мэдээллийг боловсруулж, тавигдах шаардлагын дагуу дүрсжүүлнэ. Шаардлага хангасан өгөгдөл шинжилгээ цааш өрсөлдөх эрхтэй болох юм.

2-р шатанд шалгарсан багууд эсхүл хувь хүн бүр дэвшүүлсэн санаа, өгөгдлийн шинжилгээг олон нийтэд ойлгомжтой байдлаар дата-сэтгүүл зүйн арга барилд түшиглэн интерактив вэб нийтлэл бичиж өрсөлдөх болно.

Хэн оролцох боломжтой вэ?

Уул уурхайн салбарын асуудлыг тодорхойлох, өгөгдлийн шинжилгээ хийх, өгөгдлийг дүрслэх, дата сэтгүүл зүй, вэб контент боловруулах ур чадвартай хүн бүр дангаар болон багаар өрсөлдөж болно.

Жич: Хэрвээ баг бүрдүүлэхэд нэмэлт ур чадвар шаардлагатай бол түүнийгээ мэдэгдэнэ үү! Бид бүртгүүлсэн оролцогчдоос холбож өгөх боломжтой. Түүнчлэн, оролцогчдыг хакатонд оролцох 48 цагийн хугацаанд тус салбарын туршлагатай мэргэжилтнүүд 30 минутын видео уулзалт хийж, зөвлөж дэмжих болно.

Уралдаанд оролцох хүсэлтийг 12 сарын 11-ний өдрийн 11:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд техникийн зөвлөгөө, сургалтын товыг и-мейлээр илгээнэ.

Тэмцээнд багаараа оролцох бол багийн гишүүн тус бүр уралдаанд бүртгүүлэх ёстой гэдгийг анхаарна уу.

Шагналын сан 

1-р байр: ₮5,000,000 төгрөгийн эрхийн бичиг
2-р байр: ₮3,000,000 төгрөгийн эрхийн бичиг
3-р байр: ₮2,000,000 төгрөгийн эрхийн бичиг
Тусгай байр: ₮1,000,000 төгрөгийн эрхийн бичиг

Жич: Шалгарсан багууд ННФ-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, дижитал нөлөөллийн ажил зохион байгуулан хамтран ажиллах боломжтой.

Цахим хакатонд бүртгүүлэх:
https://bit.ly/2JBKATu

Хакатоны удирдамж, дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцах:
https://bit.ly/3qyvmzs

Холбоо барих: 88077077, 88007870, 91056664