МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Ээлжинд гарах ажилчдын PCR шинжилгээ өгөх хуваарийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд ажилчдыг шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу “сөрөг” гарсан ажилчдын болон орон нутгаас ээлжинд гарч байгаа, ээлжээс буух нийт ажилчдын тоон мэдээллийг хавсралтаар хүргүүлж буй маятын дагуу бэлтгэж, шинжилгээний төлбөр төлсөн баримтын хамт Шуурхай штабын gerelee.tum@gmail.comхаягаар хугацаа алдалгүй илгээж, энэ удаагийн, цагаан сараас өмнө ээлж солих аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүртгүүлэхийг мэдэгдэж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн гэрээний төслийг хавсаргав. Бусад эрүүл мэндийн төвөөс гэрээний төслийг ирүүлээгүй байх тул тухайн төвтэйгээ яаралтай холбогдож, гэрээгээ байгуулна уу.
Жич: Нэг хүний шинжилгээний төлбөр 82,370.0 төгрөг болохыг залруулан мэдэгдэж байна.
Маягт татах холбоос: https://wetransfer.com/
ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН
УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ