ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТЭН, ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ АСУУДЛЫГ МЭРГЭЖЛИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 сарын 31-ний өдрийн А-341 дүгээр тушаалаар Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг баталлаа. Уг журмаар Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь заалтыг үндэслэн геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг зохицуулах ба геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ажлын хэсэг байгуулан мэргэшсэн мэргэжилтний эрх олгох асуудлыг гүйцэтгэх мэргэжлийн төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна. Мөн мэргэшлийн зэрэг горилогч нь мэргэшсэн мэргэжилтний эрхийг авснаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээчээр томилогдон ажиллах, мэргэжлийн ур чадвар шаардсан төсөл, хөтөлбөрт шинжээч хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.