ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн Л.Төмөрийг Төрийн дээд “Алтангадас” одонгоор, “Тэнгри холдинг” ХХК-ийн ерөнхий геологич Н.Ганболдыг Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр шагналаа.
Шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гардуулж, улсынхаа эрдэс баялгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан үйл хэргээ Төрдөө үнэлүүлж байгаад нь баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм.