ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД 20 ОРЧИМ КОМПАНИ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЖЭЭ
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад нэр хүнд бүхий Pipeline and Gas Journal сайтад 2021.03.01-ний өдөр нийтлүүлсэн.
Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой гадаад, дотоодын компаниуд урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ төслийг санхүүжүүлэх товч саналын хамт 2021.03.22-ны өдрийн дотор ирүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 20 орчим компани урьдчилсан сонголтын талаарх тодруулга мэдээллийг өгөөд байна.
УУХҮЯ, Газрын тосны бодлогын газар