“MINING WEEK & MINEPRO 2026” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ЧУУЛГАН, ҮЗЭСГЭЛЭН МАРГААШ ЭХЭЛНЭ

Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь есдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болно.
“Уул уурхайн 7 хоног”-ийг нээж Ерөнхий сайд Н.Учрал болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар илтгэл тавих бөгөөд Монголын эрдэс баялгийн салбарын нэгдсэн том арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.
“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн арга хэмжээний өдрүүдэд оролцогчдод зориулсан үнэгүй автобус Сүхбаатарын талбай-Тайж Хайрхан чиглэлд цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

