7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /2.25-3.03/
Хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд авто замаар 1674 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 1,391.5 мян.тн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 326 чингэлэг буюу оны эхнээс 228.3 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 17, төмөр замаар 1214 чингэлэг буюу оны эхнээс нийт 366.7 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.
Харин Төв банк оны эхнээс энэ сарын 3-ны байдлаар 2,512.8 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 344.2 мянган тонн буюу 15.9 хувиар өсөв.
Улсын хэмжээнд энэ сарын 4-ний өдрийн байдлаар нийт 179,488 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,041 тн, АИ-92 автобензин 51,067 тн, ДТ 110,621 тн байгаа ба АИ-92, АИ-95 автобензиний 38, 30 хоногийн, А-80 автобензиний 72, ДТ-ний 38 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 92,532 тн буюу АИ-92 автобензиний 32, ДТ-ний 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 306.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.