ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уул уурхайн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн докторант, магистрант, бакалаврын оюутнуудын дунд Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Уул уурхайн салбарын дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ой, Монголын уурхайчдын өдөрт зориулсан уул уурхайн салбарын хөдөлмөрийн баатар, гавьяатуудын нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний хурал” зохион байгуулагдах гэж байна.
Оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжаас үзнэ үү.
Удирдамж татах: https://bit.ly/3EDCRhD
Зохион байгуулагчид:
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry
Ашигт малтмал, газрын тосны газар
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль
Mongolian National Mining Association