МОНГОЛ, ИТАЛИ ХОЁР УЛС ЭРДЭС БАЯЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яам, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2025 оны 12 сарын 03-ний өдөр Италийн Ром хотноо дараах хамтарсан мэдэгдлийг гаргалаа.
Хоёр улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэх зорилгоор чухал ашигт малтмалын найдвартай, тогтвортой хангалтын чухлыг онцолж;
Байгалийн нөөцийн хөгжүүлэлт, технологийн шинэчлэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлон;
Хоёр талын харилцааг бэхжүүлж, чухал ашигт малтмалын салбарт урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор;
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яам, Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам дараах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг онцлов.

Энэхүү хамтарсан мэдэгдэлд Монгол Улсыг төлөөлж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд найрамдах Итали Улсыг төлөөлж, тус улсын Италид үйлдвэрлэв болон аж ахуйн нэгжүүдийн яамны сайд Адольфо Урсо нар гарын үсэг зурлаа.
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар эрмэлзэж байна:
-Чухал ашигт малтмалын тогтвортой хангалтын сүлжээг хөгжүүлэх,
-Геологийн судалгаа, мэдээлэл солилцоог өргөжүүлэх,
-Инновац, судалгаа, технологийн хөгжлийг дэмжих,
-Салбарын чадавхыг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах,
-Харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор мэдэгдэл гаргалаа.
