- Геологи-хайгуулын ажлыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц, баялгийн хэмжээг өсгөн олборлох салбарыг эрдсийн түүхий эдээр тогтвортой хангах;
- Уул уурхайн салбарын ДНБ-нд эзлэх хувийг 30 хүртэл хувьд хүргэж, эдийн засгийн өсөлтийг хангах;
- Газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлыг 55 хүртэл хувиар бууруулж, бүтээгдэхүүн хангамжийн тогтвортой байдлыг хангах;
- Боловсруулах аж үйлдвэрийн ДНБ-нд эзлэх хувийг 4.9 хүртэл хувьд хүргэж, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх;
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулж, баялгийн засаглалын сайн туршлагыг нэвтрүүлэх;
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, уул уурхай, олборлолтын гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хөрөнгө оруулалтад эзлэх хэмжээг 70-аас дээш хувьд хадгалах;
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх;
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааны стратегийг боловсруулах, зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж чанар, аюулгүй байдлыг хангуулах
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан Б.Билгүүн
Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn
Утас: (11)-324379