- Эрдэс баялгийн нөөцийг шинжлэх ухаанд суурилсан, үр ашигтай, хариуцлагатайгаар ашиглах бодлогыг хэрэгжүүлэх.
- Геологи, хайгуулын ажлыг дэмжиж, ашигт малтмалын нөөцийн судалгаа, мэдээллийн нэгдсэн санг сайжруулах.
- Хариуцлагатай уул уурхайн олон улсын стандартыг нэвтрүүлж, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийг сайжруулах.
- Уул уурхайн түүхий эдэд суурилсан боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар хөгжүүлэх.
- Импорт орлох болон экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих.
- Аж үйлдвэрийн бүс, кластерийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан байгуулах.
- Уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх.
- Инновац, дэвшилтэт технологи, дижитал шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг дэмжих.
- Үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
- Салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх.
- Лиценз, зөвшөөрлийн тогтолцоог ил тод, цахим хэлбэрт шилжүүлэх.
- Авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх.
- Уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутагт үзүүлэх эдийн засаг, нийгмийн өгөөжийг нэмэгдүүлэх.
- Орон нутгийн иргэдийн оролцоо, мэдээлэл авах эрхийг хангах.
- Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх.
- Стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах.
- Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, экспортын зах зээлийг тэлэх.
- Бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан Б.Билгүүн
Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn
Утас: (11)-324379