Уул уурхайн сайд Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа

Уул уурхайн сайд Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар болон Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” ХХК-ны өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Мөн Монголын уул уурхайн салбар болон түүний дэд бүтцийн талаар ярилцсан байна. Уулзалт найрсаг дотно байдалд болж өндөрлөө.