Уул уурхайн яамныхан спортоор өрсөлдөв

Уул уурхайн яамныхан спортоор өрсөлдөв

Уул уурхайн яамны нийт ажилтан албан хаагчид өнгөрсөн амралтын өдрийг спорт зааланд өнгөрөөлөө. Уул уурхайн салбарын 90 жилийн ойг угтаж сагсан бөмбөг болон гар бөмбөгийн  тэмцээн зохион байгууллаа.
 
Бичиг, цаастай нөхөрлөдөг манай байгууллагынхан ширэн бөмбөгөөр гайгүй сайн тоглодог гэдгээ тэмцээний үеэр батлан харууллаа. Энэхүү тэмцээнд таван баг хурд, хүчээ сорин оролцсон юм. Манай байгууллагад цаг, зав нь гарвал спорт заал руу гүйчихдэг залуус цөөнгүй бий. Тиймдээ ч энэ удаагийн тэмцээнд оролцсон багууд бүгд л нэг нэгнийхээ хүчтэй өрсөлдөгч байлаа. Сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт Геологийн бодлогын хэлтэс, хоёрдугаар байрт Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс орсон бол Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гуравдугаар байрт шалгарлаа. Харин гар бөмбөгийн тэмцээний тэргүүн байрын эзнээр Уул уурхайн бодлогын хэлтсийнхэн орсон бол удаахи байранд Төрийн захиргааны удирдлагын газар, гуравдугаар байрт Геологийн бодлогын хэлтсийнхэн орлоо.
 
Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний нийлбэр дүнгээр Геологийн бодлогын хэлтсийн баг тамирчид тэргүүлж “Уул уурхайн яамны шилдэг баг” цомын эзэн боллоо. Манай яамны албан хаагчид ажилдаа ч тэр их спортод  гэсэн хурдтай, хүчтэй гэдгээ энэхүү тэмцээнээр батлан харуулсан  юм.