УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажилдаа орлоо

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажилдаа орлоо

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан зарим яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн Г.Нандинжаргалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгээр даргаар томиллоо.

Тэрээр Засгийн газрын хуралдаанаар томилогдсон даруйдаа яам дээрээ очиж, ажлаа хүлээн авсан байна. Г.Нандинжаргалыг УУХҮ-ийн дэд сайд Х.Бадамсүрэн болон тус яамны газар, хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ угтан авч, ажилд нь амжилт хүслээ.

Г.Нандинжаргал өмнө нь 2003-2010 онд Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газарт эдийн засагч, 2010-2013 онд Нийслэлийн ЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2013 онд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга, 2013-2014 онд ҮХААЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2015 онд ҮХААЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийнг зохицуулах газрын дарга, 2015-2016 онд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын багт Төслийн захирлаар ажиллаж байжээ.