“Уурхайчдын спортын их наадам-2016” үргэлжлэл ирэх сарын 05-06-нд болно

“Уурхайчдын спортын их наадам-2016” үргэлжлэл ирэх сарын 05-06-нд болно

“Эрдэс баялаг, уул уурхайн бирж” ТББ-аас зохион байгуулж буй “Уурхайчдын спортын их наадам”-ын гар бөмбөг, шатар, ширээний теннисийн тэмцээн 11 дүгээр сарын 05-06-нд Ус сувгийг удирдах газрын Спорт цогцолборт болно.

Уурхайчдыг спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, ажилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, уурхайчдын нийгмийн идэвхийг өрнүүлэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, тэднийг харилцан туршлага солилцуулах зорилготой уг наадмыг УУХҮЯ, АМГТГ дэмжин ажиллаж байна.

Дашрамд дурдахад “Уурхайчдын спортын их наадам”-ын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28, 29-нд "Алдар" спорт цогцолборт болж өнгөрсөн бөгөөд нийт 18 байгууллагын эмэгтэй 9, эрэгтэй16 баг өрсөлдөж, аваргаа тодруулсан юм.
           

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг:

  • 1-р байрт Дарханы төмөрлөгийн үйлдвэр
  • 2-р байрт Эрдэнэт үйлдвэр
  • 3-р байрт Монголын Уул уурхайн залуучуудын холбоо

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг:

  • 1-р байрт Эрдэнэт үйлдвэр
  • 2-р байрт Уул уурхайн яам
  • 3-р байрт Алтайн Хүдэр компани тус тус оржээ.

Тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчоор Уул уурхайн яамны тамирчин Д.Болортуяа, шилдэг эрэгтэй тоглогчоор Монголын уул уурхайн залуучуудын холбооны тамирчин М.Амарболд нар шалгарсан юм.