Лондонд болох “Mines and Money” хөрөнгө оруулагчдын чуулганд Монгол Улс оролцоно

Лондонд болох “Mines and Money” хөрөнгө оруулагчдын чуулганд Монгол Улс оролцоно

Лондон хотод энэ оны 11 дүгээр сарын 28-аас 12 дугаар сарын 01-нд болох “Mines and Money” нь 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Европын хамгийн том уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулган юм. Уг чуулганд жил бүр 75 улсаас 2500 орчим зочид, төлөөлөгчид  оролцдог. Тодруулбал, 900 орчим хөрөнгө оруулалт, санхүүгийн компаниуд болон дэлхийн шилдэг 150 уул уурхайн компанийнтөлөөлөгчид чуулж, тулгамдаж буй сорилтууд болон цаашдын чиг хандлагын талаар хэлэлцдэг билээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн уналт доод шатандаа хүрч эргээд сэргэх чиг хандлага харагдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт хийх сонирхолыг нэмэгдүүлж байна. “Mines and Money 2016”чуулган нь энэ үед зохион байгуулагдаж байгаагаараа илүү онцлогтой юм.

Уг хөрөнгө оруулалтын чуулганаар дамжуулж Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах стратеги, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Тухайлбал, тус чуулганы эхний өдөр буюу 11 дүгээр сарын 28-ныөдөр “MINEX EURASIA-2016” хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулна. Уг хөрөнгө оруулалтын чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс Монгол” компани хамтран зохион байгуулах юм.

Иймд Танай компани/байгууллагыг дэлхийн эдийн засгийн төв болох Их Британи, Умард ИрландынНэгдсэн Вант Улсын Лондон хотод 11 дүгээр сарын 28-ныөдөр болох “MINEX EURASIA-2016” болон 11 сарын 29-өөс 12 сарын 01 хооронд болох “MINES AND MONEY” чуулганд оролцож, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалт татах, бизнесийн шинэ боломжуудыг нээнэ гэдэгт найдаж байна.

“MINEX EURASIA – 2016” хурлын хөтөлбөрийг төслийг хавсралтаар хүргүүлж байна.

“MINEX AND MONEY” чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос үзнэ үү!  http://london.minesandmoney.co m/    http://eurasia2016.minexforum. com/

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Таныг хүндэтгэсэн,Монгол Улсын Засгийн Газар

 

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2016.11.09                                 

976 8006-6666, 976 8888-0806  

erdenebayar@erdenesmongol.mn