Салбарын шилдэгүүдийг төрийн одон, медалиар шагналаа

Салбарын шилдэгүүдийг төрийн одон, медалиар шагналаа

Үндэсний эрх чөлөөний өдрийн 105 жил, шинэ жилийн баярыг угтаж, салбарын шилдэгүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зарлигаар Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн С.Тунгааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, мөн газрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир, мэргэжилтэн Ш.Уранчимэг, “Шанд ундрам” ХХК-ийн захирал Т.Болд нарыг “Алтан гадас” одонгоор, УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Дашбалыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасныг өнөөдөр УУХҮЯ дээр гардуулан өгөв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн тушаалаар “Тэргүүний геологич” цол тэмдэгээр Д.Отгонбаярыг шагнасан байна.

Шагнал гардуулах ёслолд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон тус яамны газрын дарга нар, агентлагийн удирдлагууд оролцож, баяр хүргэв.