Геологичдын ажил мэргэжлийн уралдаан болно

Геологичдын ажил мэргэжлийн уралдаан болно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2017 оны 09 дүгээр сарын 06-аас 09-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт зохион байгуулна.

Энэхүү ажил мэргэжлийн уралдааныг дараах 4 төрлөөр зохион байгуулна. Үүнд:

·         1:50000-ны масштабын геологийн зураглалын ажил

·         Ерөнхий эрлийн ажил

·         Геофизикийн ажил

·         Сонирхолтой дээж

“Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-д оролцох аж ахуйн нэгж байгууллагууд 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор албан ёсны хүсэлтээ Ажлын хэсэгт хүргүүлэх ба уралдаанд оролцох төрөл, багийн мэдүүлгийг хавсаргасан байна.

Уралдааны үеэр үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөг /холимог/, шатар (эрэгтэй, эмэгтэй)-ын төрлөөр спортын арга хэмжээ зохион байгуулах ба уралдааны төрөл тус бүрт 1, 2, 3 дугаар байр шалгаруулна.

Уг арга хэмжээнд Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд болон геологи, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаний геологичид оролцож болно.

 Ажлын хэсэгтэй холбогдох утас, хаяг:

1.    М.Тодбилэг – МГХ-ны гүйцэтгэх захирал, утас: 99883014, цахим хаяг: todbileg@yahoo.com

2.    Ч.Бямбажав – УУХҮЯ-ны ГБГ-ын мэргэжилтэн, утас: 51-264883, 9966 7780, цахим хаяг: geo.rudn@gmail.com

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ