“Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал болно
"Экспо Монголиа 2017” бүх салбарын тогтвортой хөгжлийн олон улсын үзэсгэлэн, бага хурал 2017 оны аравдугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд болно.
Олон улсын тав дахь удаагийн үзэсгэлэнд 100 гаруй оролцогчид бүтээгдэхүүн, техник технологио танилцуулах бөгөөд 2000 гаруй зочид, төлөөлөгч, мэргэжилтнүүд нэгэн дор цугларч, бизнесийн харилцан түншлэл, бүтээгдэхүүн борлуулалтын гарцыг олох, сүүлийн үеийн инновацийг толилуулах юм. Үзэсгэлэнд оролцогчид “Эскпо Монголиа 2017”-ын зохион байгуулагчдаар дамжуулан олон улсын зочид төлөөлөгчидтэй урьдчилан товлосон уулзалт хийх боломжтой.
Үзэсгэлэнг ХНБГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний яам болон Германы “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн байгууламжийн холбоо” (VDMA), Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, Франц Монголын Худалдааны Танхим, Монголын Бизнесийн зөвлөл, “Mining Journal” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, холбоодын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.