“Уул уурхайн сэтгүүлчид” сургалт зохион байгуулав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг /ШХА/-тай хамтран “Уул уурхайн сэтгүүлчид” сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр үеэр УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Б.Хулан, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран нар бичил уурхайн эрх зүйн орчин болон бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын талаар илтгэл тавьсан юм. Энэ үеэр сэтгүүлчид илтгэл тавьсан мэргэжилтнүүдээс бичил уурхай эрхлэгчдийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авав.
Мөн ШХА-ийн ТБУТ-ийн хэвлэл мэдээллийн эксперт Ц.Тансагмаа хариуцлагатай бичил уурхай хөгжүүлсэн туршлагууд дээр үндэслэн хийгдсэн богино хэмжээний киног үзүүлж тайлбарлан сонирхуулсан юм.
Салбарын яамнаас цаашид сэтгүүлчдийг уул уурхайн чиглэлээр мэргэшүүлэх, сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг тогтмол өгөх үүднээс сэтгүүлчдэд зориулсан сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.