Турк улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов

Турк улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд Мехмет Симсектэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хоёр орны уул уурхай салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар талууд санал солилцов.

 Хоёр орны түүхэн уламжлалт харилцааг харгалзан Орхоны хөндийн  түүхэн дурсгалт газруудад аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар бүтээлч яриа өрнүүлэв.