Сайд Д.Сумъяабазар “Орано” групп, “Мицүбиши” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.04.16/ “Орано” групп болон “Мицүбиши” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд “Орано” группийн Уул уурхайн Геологийн албаны дарга Жилберт Штэйн сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн ялдамд, Дорноговь аймагт хэрэгжүүлж буй төслийн талаар товч танилцуулав. Мөн УУХҮ-ийн сайдыг Бүгд найрамдах Франц улсад ажлын айчлал хийхээр болсонд талархаж буйгаа хэллээ.
Сайд Д.Сумъяабазар зургадугаар сарын сүүлээр тус улсад ажлын айлчлал хийж, Парис хотноо зохион байгуулах “Дэлхийн Цөмийн үзэсгэлэн”-д оролцохоо дуулгав. Албан айлчлалын үеэр мөн БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон болон хамтын ажиллагааны хүрээнд холбогдох байгууллагуудтай уулзахад дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Уулзалтын үеэр мөн УУХҮ-ийн сайд сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд найрамдах Франц улс хооронд цөмийн энергийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж буйг дурдаад, цаашид харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд анхаарах учиртайг онцлон хэлэв.
УУХҮЯ.