“Мэргэшсэн инженер”-ийн зэргийг 31 мэргэжилтэнд олголоо

“Мэргэшсэн инженер”-ийн зэргийг 31 мэргэжилтэнд олголоо

УУХҮ-ийн сайдын “Зэрэг олгох тухай” 2019 оны А/76 дугаар тушаалаар “Металлург, металл боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбар”-ын 31 мэргэжилтэнд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олголоо.

УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн орлогч дарга Б.Анхбаяр, Хүнд үйлдвэрийн хэлтсийн дарга С.Сүхбат болон Механик тээврийн сургуулийн төлөөллүүд 2019 оны 04 дүгээр сарын 26-нд батламж, тамга, энгэрийн тэмдэгийг гардуулав.