УУРХАЙ, УУЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖИД
Уул уурхайн аврах анги нь аж ахуйн нэгжийн “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г цаашид цахимаар хүлээн авч, хянан баталгаажуулах болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
- ОБЕГ-ын даргын 2016 оны А/75 дугаар тушаалаар батлагдсан “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг сайтар судалж, түүний дагуу боловсруулна.
- Хуулийн этгээд нь “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсгийг захирлын тушаалаар байгуулж орон нутгийн болон эрхэлж буй үйл ажиллагааны онцлогийг сайтар тусган тухайн оны “Уулын ажлын төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулна.
- Монгол Улсын Шадар Сайдын 2018 оны 120 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” боловсруулах зааврыг ашиглахгүй.
- Хуулийн этгээд нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ”-г хийлгэж түүгээр тодорхойлогдсон болзошгүй гамшиг, ослын хариу арга хэмжээг сайтар төлөвлөнө.
- Тухайн хуулийн этгээд нь өөрийн лиценз бүхий талбайд үүсч болзошгүй гамшиг, ослын голомтод ажиллах үндсэн хүч хэрэгслээс гадна дэмжлэг үзүүлэх ойролцоох аж ахуйн нэгжийн хүч хэрэгсэл мөн хамтран ажилллах эрх зүйн зохицуулалтыг сайтар тусгах шаардлагатай.
- Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зааварт батлагдсан маягтуудыг бөглөсөн байна.
- Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөнд уурхайн уулын ажлын зураг(зааврын дагуух шаардлагуудыг нэг бүрчлэн тусгасан)-ийг уурхайн дарга эсвэл ерөнхий инженер хянаж компанийн захирал баталгаажуулж ирүүлэх ба инженер техникийн ажилчдын хурлаар хэлэлцсэн тэмдэглэл тус тус хавсрагдсанбайна.
- Хуулийн этгээд нь захирлын тушаалаар томилогдсон орон тооны бус аврах бүлэг, тэдгээрт дэмжлэг үзүүлэх сайн дурын гишүүдээс бүрдсэн бүлэг байгуулж “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-дхавсаргана.
- Уурхайн үндсэн процессуудын аюулгүй ажиллагааг аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нэг бүрчлэн тусгасан байдал нь төлөвлөгөөг хянан баталгаажуулах үндэслэл болно.
- 10. Хуулийн этгээд нь “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г уулын ажил эхлэхээс өмнө буюу 11, 12 дугаар сард багтаан хянуулж баталгаажуулна.
- “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийг Уул уурхайн аврах анги нь nema.uuaa@gmail.com хаягаар хүлээн авч хянах ба зааврын шаардлагыг хангасны дараа албажуулна.
- Хуулийн этгээд нь “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г боловсруулж, хянуулаагүй тохиолдолд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нэрсийн жагсаалтыг тухайноны 12 дугаар сард багтаан хүргүүлнэ.
- Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хянуулаагүй хуулийн этгээдийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага ногдуулах болно.
- Ил болон далд уурхайн “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний боловсоруулалт болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалтуудыг тус анги дээр зохион байгуулахад хамрагдах бүрэн боломжтой.
ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Техник аврах ажиллагааны удирдагч, ахлах дэслэгч Ц.Дамдинбазараас 91099949 утсаар тодруулна уу.
Уул уурхайн аврах ангийн шуурхай дуудлагын утас: 7023105