2020 оны геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгарууллаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/63 тоот тушаалаар "Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам"-ын дагуу жил бүр уламжлал болгон 9-н номинацаар салбарын аж ахуй нэгжүүдийг шалгаруулдаг. Уг журмын дагуу ажлын хэсэг 2020 онд дараах байгууллагуудыг шалгарууллаа.
- Геологийн судалгааны шилдэг байгууллага – Жи Си Пи ХХК
- Геологи-хайгуулын шилдэг байгууллага – Хан алтай ресурс ХХК
- Тэргүүний хөрөнгө оруулагч – Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- Шилдэг, шинэ технологи нэвтрүүлэгч – Өсөх зоос ХХК
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч – Платинумланд ХХК
- Тэргүүний нөхөн сэргээгч – Монгол майнинг энд экплорэйшн ХХК
- Шилдэг зураг төсөл боловсруулагч – Майнинг шорт лонг терм ХХК
- Шилдэг туслан гүйцэтгэгч – Ти Ти Жи Ви Си Өү ХХК
- Шилдэг ханган нийлүүлэгч – Бласт ХХК
Мөн түүнчлэн (Ковид – 19) цар тахлын хүнд нөхцөлд үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хэмжээгээ хэвийн хэмжээнд явуулж байгаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Степ голд ХХК, Болдтөмөр Ерөө гол ХХК, Монголросцветмет ТӨҮГ, Тавантолгой ХК, Багануур ХК, Шивээ – Овоо ХХК зэрэг 10 аж ахуйн нэгжид талархал илэрхийллээ.