УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монголын бизнесийн зөвлөлийн гишүүдтэй эдийн засаг, бизнесийн салбарын орчны талаар санал, мэдээлэл хуваалцах бизнес-уулзалтад оролцлоо.  
 
Уулзалтаар уул уурхайн салбарт барьж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэл сэдвийн хүрээнд оролцогчид санал, бодлоо хуваалцаж хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, төр, хувийн хэвшлийн төлөөллийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг цаашид талууд хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар хөндөн ярилцсан юм.